Сири улсад илгээсэн хүнс хаанаа ч хүрэхгүй байна

img

НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн хүрээнд Сирийн гурван сая иргэний долоо хоногийн хоол хүнсний хэрэгцээнд зориулж 30 сая ам.долларыг илгээж байгаа боловч хангалтгүй байгаа тухай албаны хүмүүс мэдэгдсэн байна. Тиймээс хандивлагч орнуудыг тусламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж, хандивын данс нээсэн гэнэ. НҮБ-аас гаргасан судалгаанд дурьдснаар Сирийн таван сая иргэн дотоодод нүүн шилжиж, хоёр сая нь хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэн гарцгаасан гэжээ.

Өнгөрсөн жилээс эхэлсэн иргэний дайны дараахан дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулж, бүх албан байгууллага хаалгаа барьсан. Үүний улмаас Сирийн өмнөд хэсгээр өлсгөлөн газар авч хамгийн багадаа гэхэд 500 гаруй хүн амиа алдсан гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сири улс 2013 оны тавдугаар сард 23 сая хүн амтай хэмээн статискийн дүгнэлт гаргасан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deegii:
HETSVV YUMAA
2013-09-27