1569 малчин өрх нийслэлд амьдарч байна
Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн харьцангуй багасаад байгаа билээ. Гэвч нийслэлд мал маллах малчин өрхийн тоо буурахгүй байгаа аж.
Тодруулбал, нийслэлийн малын тоо толгойг дүүргээр гаргахад Багануур дүүрэг 109439, Багахангай дүүрэг 16349, Баянгол дүүрэг 17, Баянзүрх дүүрэг 39081, Налайх дүүрэг 39986, Сонгинохайрхан дүүрэг 62654, Сүхбаатар дүүрэг 3626, Хан-Уул дүүрэг 35780, Чингэлтэй дүүрэг 1528 толгой малтай байна.
Малын төрлөөр нийслэлд 177 тэмээ, 25803 адуу, 60598 үхэр, 124732 хонь, 97150 ямаа байгаа бол малтай өрхийн тоо 4927, малчин өрхийн тоо 1569 байна гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ