Стандартын шаардлага хангасан такси 1-р эгнээгээр зорчино

img

  Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г ирэх сарын 01-нээс эхлэн 1-р эгнээгээр зорчуулахаар болжээ.   Такси 1-р эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн  зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед 1-р эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох аж.   Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 16-р хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзвары нурд/ , Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд 2 зогсоол нэмж барьж байна. 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ