Банкууд 88.4 сая юань худалдаж авав
Монголбанканд өнөөдрийн ээлжит гадаад гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ.Төвбанк сүүлийн хоёр арилжаагаар ам.доллар, юань худалдаагүй. Тэгвэл энэ удаагийн гадаад валютын арилжаагаар 88.4 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлжээ.
Мөн энэ өдөр банкууд своп хэлцлээрээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 176.8 сая ам.доллар нийлүүлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ