
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ.
Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ-3-ын уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.
Харин ТЭЦ-3-ын уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусах юм. Зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчих боломжтой.
Мөн Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлэг рүү өгсөх замын зорчих хэсгийг 9 сарын 27-ны 00.00-06.00 цаг хүртэл, Циркийн арын уулзварыг 9 сарын 28-ны 10.00 цагаас 9 сарын 29-ний 22.00 цаг хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилт хийх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ