Намрын чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын намрын чуулганыг 10 дугаар сарын нэгэнд нээнэ. Намрын чуулганаар ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэхээс гадна Гаалийн, Газрын тосны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг 20 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргасан. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Урт нэртэй хууль болон Алтны худалдааны ил тод байдалд хяналт тавих хуулийн төслийг намрын чуулганаар үргэлжлүүлэх хэлэлцэхээр болсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ