Замийн цагдаагийнхан “Х түц”-ийнхэнтэй хамтран ажиллана

img

Замын цагдаагийн газар, хошин урлагийн “Х түц” продакшн хамтран “Хайртай хүнийхээ төлөө хамгаалах бүсээ бүслэ” үйл  ажиллагааг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

.

Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа 100 жолоочийн дөнгөж 10 нь хамгаалах бүс зүүж хөдөлгөөнд оролцдог аж. Үүнтэй холбоотойгоор гарч буй зам тээврийн осол, хэрэгт өртөгсдийн 80 гаруй хувь нь хамгаалах бүс хэрэглээгүйгээс амь нас эрүүл мэндээрээ хохирдог байна.

.

Хэвлэлийн хурлын үеэр жүжигчин Н.Онон “Уран бүтээлч хүн эмзэг байх хэрэгтэй. Өнөөдрийн хөндөж байгаа энэхүү асуудал бол бидний эмзэглэл юм. Тиймээс бид иргэний хувьд сэтгэл зовниж явдаг тэр зүйлээ дуу хоолойгоороо дамжуулан олон нийтэд хүргэж, нийгэмд зөв мессеж өгөхийг зорьсон. Бидний энэ үйл ажиллагааны цаана ямар ч ашиг сонирхлын зүйл байхгүй. Хамгаалах бүсээ зүүж замын хөдөлгөөнд оролцохыг зөвхөн замын цагдаагийн ажилтнууд сануулдаг биш, үүнд иргэний үүрэг, оролцоо ч мөн чухал гэдгийг харуулж байгаа юм. Бид ч бас чадах зүйлээрээ олон нийтээ зөв зүйлд уриалж байна” гэлээ.

.

Мөн жолооч нар машинаа зогсоолд тавихдаа гар утасныхаа дугаарыг үлдээдэг байгаасай. Дугаар үлдээхгүй байх нь бас нийгмийн стресс үүсгэх нэг нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ бүгдийг ухамсарлаж, хэрэгжүүлээсэй гэсэн юм.

.

Тэдний үйл ажиллагаа замын хөдөлгөөнд бүсээ зүүж оролцохыг сануулсан зурагт хуудас хэвлүүлэн, сурталчилгаа хийж олон нийтэд хүргэх зэрэг үйл ажиллагаагаар үргэлжлэх аж. Мөн хүүхдүүдийн дунд замын хөдөлгөөнд соёлтой оролцох тухай зургийн уралдаан зарлах юм байна.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Алиалахнээ
2013-09-26