Кибер гэмт хэргийн шалтгааныг мэргэжилтнүүд хэлэлцэж байна
Сүүлийн үед иргэд кибер гэмт хэрэгт өртөх тохиолдол их гарч байгаа. Тэгвэл өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр “Кибер гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, чиг хандлага” сэдвээр Монгол, БНСУ-ын криминологичдын олон улсын семинар болж байна.
Семинарт Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, Улсын Дээд шүүх, УЕП, АТГ, ЦЕГ, ЭЦГ ТЕГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Орхон, Их засаг зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачид, практик байгууллагын 60 орчим ажилтан оролцож байна
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ