Цөмийн зэвсэг Ираны итгэл үнэмшилд нийцэхгүй
Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар хуралдаанд үг хэлжээ. Хүн төрөлхтний эсрэг зэвсэг бүтээх, хэрэглэх нь Ираны шашны болоод ёс зүйн итгэл үнэмшилд нийцэхгүй гэж Хасан Роухани хэлээд, цөмийн технологийг энхийн зорилгоор хөгжүүлэхийг хүссэн байна. Иран улс дэлхийн бусад улсуудын адил олон улсын хуулийн хүрээнд эрхээ эдлэх эрхтэй гэдгийг санах хэрэгтэй. Иранд авсан хориг арга хэмжээ нь хүмүүнлэг бус, олон улсын хууль дүрмээс гажсан үйлдэл гэдгийг санах учиртай. Улс төр, эдийн засгийн шахалт үзүүлснээр ямар шийдвэрт хүрэхгүй энхтайван нөхөрлөлийг улам холдуулж байгааг нийт танхимын гишүүдээс эргэцүүлэхийг хүсчээ. Сирид болж буй иргэний дайныг зогсоох хүсэлтэй ямар ч улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Роухани илэрхийлжээ. Тэрбээр Барак Обамад хандан “Сирийн ирээдүйг шийдэх эрхтэй гуравдагч улс гэж байхгүйг санах хэрэгтэй” гэдгийг хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ