Холливудын бас нэг од гэрлэлтээ цуцална

img

  Холливудын жүжигчин 11 жил ханилсан эхнэрээсээ салах болсноо мэдэгджээ. Шалтгаан нь амьдралын  хэв маяг, санал зөрөлдөөн гэнэ. Гир өнгөрсөн жил “Arbitrage” киноны нээлтнээс хойш эхнэртэйгээ хамт олны өмнө гараагүй юм. Харин өнгөрөгч долдугаар сарл Нью-Йорк дахь хувийн байраа 65 сая ам.доллараар зарсан тухай мэдээ хэвлэлд гарч байв.

Гир бурхны шашинтай хүний ёсоор олны нүдэнд ил гарахаа зайлсхийж чимээгүй амьдрахыг эрхэм болгодог бол эхнэр Кери Лоуэлл нь шуугиантай, хөдөлгөөнтэй хэв маягт дуртай гэнэ.

Тэд 2002 онд гэрлэсэн. Гэрлэхээсээ өмнө долоон жил уулзаж байсан аж. Нэг хүүтэй. Хамгийн сайхан дур булаам эрчүүдийн жагсаалтыг олонтаа тэргүүлж байсан 64 настай жүжигчин Ричард Гирийн эхнэр Кэри Лоуэлл 1989 онд Бондын кинонд дүр бүтээснээс өөрөөр олны танил биш юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголын сэтгүүлчид ийм ойр зуур юмийг л орчуулаж дийлхээс улс төр,эдийн засаг,шинжлэх ухаан мэтийн хэлний мэдлэг шаардсан сэдвээр бол гошного доо.ккккк
2013-09-26
Баяраа:
Хаа холын америкт байдаг нэг жүжигчин авгайгаасаа салж байгаа тухай монголд орчуулаад мэдээллэх ямар хэрэг байна. Гадаадын жүжигчид гэр бүлээ ойрхон цуцлуулдаг гээд мэдээллээд байх нь дам утгаараа монголын нийгэмд муу нөлөөтэй. Гадаадынхан авгай хүүхдээсээ салаад л байдаг гэсэн сэтгэлгээг юмны нарийн ширийн учрыг ухаараагүй өсвөр насныхан, залууст бий болгоод байж мэдэх юм.
2013-09-26