Гааль ”Иргэн төвтэй - төрийн үйлчилгээний шинэчлэл” хийнэ

img

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өчигдөр ”Иргэн төвтэй - төрийн үйлчилгээний шинэчлэл” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд яам агентлагуудад мэдээлэл өгөх, санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөлөл оролцон асуулт, хариулт явуулж санал солилцсон байна.

.

”Иргэн төвтэй - төрийн үйлчилгээний шинэчлэл” бодлогын баримт бичиг гарснаар шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шууд ардчиллын хэлбэрүүдийг хөхиүлэн дэмжих боломжтой болох аж. Үүгээр ч тогтохгүй төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдлыг хангаж, иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна. Гаалийн байгууллагаас хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөл уг бичиг баримтын төслийг байгууллагынхаа хэмжээнд танилцуулан, санал авч нэгтгээд цахим хэлбэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ