
Ахмадын баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг өнөөдөр Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 62 146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг аж.
80-аас дээш настай 7 144, 95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1 495 өндөр настан Улаанбаатар хотод амьдардаг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ