Хан Лэй цаазаар авах ял авлаа
Өнгөрсөн долдугаар сард Хан Лэй гэгч эр Бээжинд автомашинтайгаа явж байтал тэрэг түрсэн эмэгтэй өмнө нь тулан очжээ. Замд нь саад болсонд уурласан Хан Лэй автомашинаасаа бууж тэргэнд байсан хүүхдийг нь авч шидэн, ээжийг нь элдвээр хараасан байна. Шидэгдсэн хүүхэд чангаар уйлах дууг сонссон залуу хэргийн газраас зугтаасны дараахан хоёр настай Ун охин амиа алдсанаас болж өнөөдөр түүнд цаазаар авах ял оноолоо гэж ВВС агентлаг мэдээллээ. Хан Лэй “Би сайн санахгүй байна. Ямар ч байсан санаатайгаар энэ хэргийг үйлдээгүй. Тэргэнд тийм жаахан хүүхэд байсныг ч мэдээгүй. Тэр үед би архи ууж ухаанаа алдсан байсан” гэсэн ч шүүх түүнд согтуугаар автомашин жолоодсон, хурд хэтрүүлсэн, хүний амь насанд санаатай хүрсэн, хэргийн газраас зугтсан гэх зүйл ангиудаар цаазаар авах ял ногдуулсан хэмээн хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ