УЕПГ ахмадуудаа хүндэтгэл үзүүлжээ

img

Монгол улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав ахмадуудын өдрийг тохиолдуулан улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав ахмадуудад прокурорын байгууллагад хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хуулийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд прокурорын байгууллага системийнхээ хэмжээнд харьяа прокурорын газруудын конторын барилгыг шинээр барьж засварлаж байгаагийн гадна байгаа, шуурхай ажлын авто машиныг шинэчилсэн, УЕПГ-т видео хурлын заал шинээр байгуулж харьяа прокурорын газруудтайгаа шууд харилцах боломж бүрдсэн, прокурорын газрууд комьпютерийн нэгдсэн сүлжээнд холбогдсон, УЕП-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивыг электрон архив болгон шинэчилж байгаа, Прокурорын сургалтын төвийг шинээр байгуулж байгаа, Сэлэнгэ аймгийн Мандал суманд прокурор ажилтнуудын амралт сувилалын цогцолбор байгуулж байгаа зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа талаар  мэдээлжээ.

Мөн УЕПГ-т ажиллаж байсан Л.Дүгэрхүү, Б.Магсар, С.Дугуйцагаан, Г.Жаалдүү нар 70 нас, Ё.Цагаанхүү, Ч.Шийрэвдорж нар болон нийслэлийн прокурорын газарт ажиллаж байсан Г.Дулмаа, М.Адьяа нар  80 нас, С.Хүрлээ 90 настай золгож байгаа ажилтнуудад мөнгөн аяга, алд цэнхэр хадаг өргөн барьж хүндэтгэл үзүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд прокурорын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан 80 гаруй ахмад прокурор ажилтнууд байдаг юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
baga hugstsaand mundag ih ajil hiij buteesen yum bna
2013-09-27