Шашны тэргүүнүүдийн уулзалт болно

img

  Ирэх жилийн есдүгээр сарын 17-18-нд  шашны тэргүүнүүдийн тав дахь удаагийн их хурал  Астанад болно. Хурал “Шашин ба хөгжил” сэдвийн дор болно гэж Казахстаны Гадаад хэргийн яамны орлогч Рапиль Жошыбаев ярьжээ.  Өмнөх их хурал Казахстанд 2012 оны тавдугаар сард “Дэлхий ба хүн төрөлхтний сонголт” сэдвийн дор болж байжээ.

Шашны тэргүүнүүдийн чуулган Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар болдог юм. Их хуралд христ, лал, иуд, будда, даоизм, синтоизм шашин болон олон улсын томоохон байгууллагын төлөөлөгч оролцдог байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
“Дэлхий ба хүн төрөлхтний тaргaлaлт” сэдвийн дор болж байжээ.
2013-09-26