Хоккейн баг дэлхийн аваргад оролцоно

img

Монголын бөмбөгтэй хоккейн баг дэлхийн аваргад өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ДАШТ ирэх хоёрдугаар сард Казахстаны Алматы хотноо болно. Бэнди буюу бөмбөгтэй хоккей нь манайд хөг­жөөд удаагүй байгаа ч Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг Азийн өвлийн спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Анх удаа дэлхийн аваргад өрсөлдөж байгаа ч бэлтгэл сайн байгаа учир "Алматы-2012"-аас медаль авах боломжтой гэж Монголын бэндийн холбооныхон ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Good job
2011-11-26