Улаанбаатарт 12 хэм дулаан байна

img

  УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.   БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градусдулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.   ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө0-5 градус хүйтэн, өдөртөө7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 10-15 градус дулаан байна.   ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:. Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаасхойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.   ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.   ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ Өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ