Нийгмийн гарамгай залуус шалгаруулах ёслолын ажиллагаа болно

img

  JCI Монгол байгууллагаас анх удаа Нийгмийн гарамгай залуус шалгаруулах TOYP ёслолын ажиллагаа өнөөдөр  болно. 30 гаруй орноор 10 жилийн турш аялж Монголын соёл түүхийн тухай үнэлж баршгүй их архив сурвалжилж цуглуулсан соёл судлаач Ц.Санчир, 16 мянган хүүхдэд зүрхний үнэгүй оношилгоо хийж, 250 хүүхдийг гадаадад үнэгүй хагалгаа хийхэд зуучилсан зүрхний эмч Э.Ариунцацрал, 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настан иргэдэд биеийн онцлогт тохирсон тусламжийн эд хэрэгсэл олгох ажлыг зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн В.Ойдов нарт TOYP шагналыг гардуулах юм. Еслолын ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт 18.30 минутаас эхэлнэ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ