С.Дэмбэрэл Ц.Нямдоржийн зөвлөгөөг “дагав”
Ц.Нямдорж гишүүн ааштай, хахир яхираар нь дуудагдаж, өөртөө “дайсан” бэлтгэдэг гэдэг ч нөгөө талдаа түүнээс суралцаж, шавилах гэсэн битүүхэн сонирхолтой эрхмүүд ч байдаг байна. Арга ч үгүй биз, хуульзүйн яамыг хэдэнтээ толгойлж, парламентын спикер хийж явсан түүнээс суралцах, туршлага хуваалцах зүйл анх удаа сонгогдож байгаа гишүүд байтугай хууччууд ч бий. Ямартаа л “МАН-ын 10 гишүүнтэй тэнцэх хүн шүү” гэж АН-ынхан түүнийг дүгнэж байхав. Ийн түүх сөхөхийн учир нь өчигдрийн чуулганы хуралдаанаас үүдэлтэй.
Түүний “шавь” нар ч эхнээсээ тодроод эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн С.Дэмбэрэл “Ямар нэг хуулийн төслийг хурдан, хурдан хэлэлцүүлээд эхэлбэл, нэг л но-той болдог юм гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн” хэмээн гишүүдийг хөгжөөгөөд авав. Үнэндээ ч гэнэт батлагдчихсан хуулийн төслүүд араасаа “баас” дагуулдаг. Үүний нэг жишээ нь иргэд нь Төрийн ордон руугаа хүйтэн зэвсэг барин дайрахад хүргэсэн “Урт нэртэй” хууль. Ц.Нямдорж гишүүн ч шинэ гишүүдэд үнэн л сургамж айлдаж шүү.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ