Кени олон улсын шинжээчдийн багтай хамтрана
Кенийн нийслэл Найроби хотод болсон алан хядлагын улмаас улс орон даяар гурван өдрийн гашуудал зарлан, төрийн далбааг хагас бөхийлгөсөн хэвээр байгаа юм. Мөн амиа алдагсадыг оршуулах болон таних ажиллагаа орон даяар хийгдэж байгаа аж. Кенийн засгийн газар тус хэрэг дээр хамтран ажиллахыг шинжээчдийн багийг хамтран ажиллахыг хүссэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу Канад, АНУ, Их Британи, Герман болон интерполын мэргэжилтнүүдийг авчирч, мөрдөх ажиллагааг хамтран хийхээр болсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн бага энэ сарын 29-нөөс халдлага үйлдэгдсэн худалдааны төв дээр очиж, мөрдлөгө явуулахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ