Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ахмадуудаасаа уучлалт хүслээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ахмад настангуудаасаа Засгийн газрын хуралдааны үеэр уучлалт хүслээ. Тэрбээр өөрийн сонгуулийн үеэр бүх ахмад настангуудад сар бүр 200 мянган воны тэтгэмж олгож байх тухай хуулийг батлуулж, хэрэгжүүлнэ хэмээн амлаж байсан юм. Харин ирээдүйд гарч болзошгүй эдийн засгийн хүндрэлийг судлан үзэж энэхүү амлалт нь хэрэгжих боломжгүй гэдгийг учирласан байна. Хэрэв амалсныхаа дагуу тус тэтгэмжийг олгоод эхэлбэл 2040 онд томоохон уналтад орно гэдгийг тайлбарлажээ. Тус улсад 65-аас дээш насны 6 сая гаруй өндөр настан байдаг бөгөөд тэдний 60 хувь нь өрхийн орлого багатайд тооцогддог гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ