Уул уурхайн салбарт хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй уулзаж байна

img

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид “Бид оролцьё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганаас гарсан уриалгыг дэмжин гарын үсэг зурж байсан. Энэ нь хүүхдийн эрхийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн явдал болсоныг дурьджээ. Мөн тухайн улс оронд хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судлагааг тодорхой хугацаанд  хамтран хийж байх ач холбогдлын талаар ярилцсан аж. Ялангуяа уул уурхайн хөгжил  хүүхдийн аж байдалд хэрхэн нөлөөлж байгаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн  асуудлаар  бодлогын чанартай ажлууд хийгдэж байгаа ч уул уурхай болон бусад салбарт хөдөлмөр эрхэлсээр байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцолсон байна.

Уулзалтын үр дүнд энэ сарын 26-30-ны өдрүүдэд хамтарсан ажлын хэсэг Өвөрхангай, Өмнөговь аймагт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан,  шалтгааныг судлан дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлжээ.

“Уул уурхай ба хүүхэд” зөвлөлдөх уулзалтыг 11 дүгээр сард зохион байгуулж, бичил уурхайд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн  эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч, үүрэг хүлээгч талуудын оролцоог хангаж  ажиллахаар хоёр тал харилцан зөвшилцсөн байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ