
Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарснаас хойш өдгөө 25 жилийн нүүр үзэж буй. Цацраг идэвхт бодис эргэн тойронд нь тархсанаас үүдэн хаалттай бүс болсон эл газрын ойролцоох ан амьтан цацраг идэвхт бодисын нөлөөгөөр "Сиамын ихэр", "Чернобылийн хүүхдүүд" шиг болсон гэнэ. ОХУ-ын “Совершенно секретно” сонинд бичсэнээр Чернобылийн хаягдсан станцын орчимд хоёр толгойтой чоно, хүн шүдэт буга гээд л мутацид орсон амьтад бий болж байгаа талаар дурьдсан байна. Түүнчлэн цацрагийн нөлөөгөөр зүсээ хувиргасан амьтад ганц нэг үзэгддэг байснаа аажимдаа тоо толгой нь олширч сүрэглэн явдаг болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ