
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар өчигдрөөс төлөвлөгөөт мэс засал хийхгүй, улмаар тайван суулт хийж эхэлсэн билээ. Тэдний ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байгаа шалтгаан нь тус эмнэлэгт Ц.Энхбаяр гэх эмэгтэй тус эмнэлгийн даргаар томилогдож ирж байгаатай холбоотой гэх.
Харин тус эмнэлэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргасан байна. Уг тушаалд “ ГССҮТ дээр үүссэн нөхцөл байдлыг судлан, уг төвийн хэвийн үйл ажиллагааг хангах.
Хууль бус үйлдлээ үргэлжлүүлсний улмаас тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл үүсэх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд хууль бус ажиллагааг зохион байгуулсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал /Ц.Энхбаяр/-т үүрэг болгосугай” гэжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа ахалж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ