Эхний ээлжийн 90 оюутан цэргийн албыг судална

img

МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар баталсан.

Энэ хөтөлбөр ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд ирэх сарын дундуур эхний 90 оюутан хоёр өдрийн хугацаанд цэргийн анги, албанд очиж туршилт хийн, цэргийн амьдралыг нарийн зүйлийг судлахаар болжээ.

Эхний ээлжид явах тус багт их дээд сургуулийн оюутны зөвлөлийн удирдлагууд болон МОХ-оос төлөөлөл оролцож байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ