Үхрийн махны үнэ өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна. Махны дундаж үнэ: 2011 оны 11-р сарын 16-ны байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.7-2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна. Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэг мэдээг долоо хоногт 1 1 удаа давтаж оруулах юм аа. Энэ чинь шууд гээд нэрнээс чинь ангид зүйл болоод байна шүү дээ.
2011-11-25
0.1 % bol baih helbelzel shude unen n tegeed hed bga yum be alaa
2011-11-25