Баян-Өлгий аймгийн шүүх хамгийн олон захиргааны зөрчлийг шийдвэрлэжээ

Тус шүүхээр хянагдсан нийт хэргийн 253 буюу 57,6 хувь нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн бол 5,6 хувь нь Баян-Өлгий аймгийн шүүхээр таслагдсан байна. Харин үлдсэн хэсгийг бусад аймгийн шүүхээр шийдвэрлэгджээ.
Эдгээр хэргээс газрын маргаан хамгийн их буюу 22,1 хувийг газрын маргаан эзэлж байгаа бол төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсан буюу чөлөөлсөн болон сонгуулийн маргаан 20-иод хувьтай байна. Мөн ашигт малтмал болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой, татварын, тендерийн маргаануудыг шийдвэрлэдэг аж.
Эдгээрийг өмнөх оныхтой харьцуулахад 80 хэргээр өссөн байна. Энэ тухай албаны хүн “Захиргааны хэргийн тоо өсөх нь иргэдийн хуулийн мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд нийгэмд шударга байдлыг үүсгэх, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ нь эрүүгийн хэрэгтэй харьцуулахад эерэг зүйл. Хөдөө орон нутгаас Баян-Өлгий аймагт захиргааны зөрчил их гардаг” гэлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ