“FEMEN”-ий эмэгтэйчүүд загварын шоуг үймүүллээ

img

Украины эмэгтэйчүүдийн  “FEMEN” хөдөлгөөний тэргүүн  Анна Гуцол, зөвлөх асан Виктор Святский нар Европоос улстөрийн орогнол хүсэх болсон талаар “Коммерсант-Украина” мэдээлжээ.

“FEMEN”-ий гишүүд Парисын загварын долоо хоногийн үеэр Nina Ricci-ийн коллекцийн дундуур нүцгэн бие “Мода-диктатеррор” бичигтэй гарч ирэн үймүүлжээ. Гэсэн ч моодны үзүүлбэр  үргэлжлэн явсан байна. Уг хөдөлгөөнийхөн дээрхтэй адил үйлдлийг Германд мөн хийж байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ