Ерөнхийлөгчийн бага охин Беверли Хиллзд төвхнөв

img

Узбекистаны ерөнхийлөгч Каримовын бага охин Лола Тилляева Каримова АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллзд 58 сая ам.доллараар Le Palais ордон худалдаж авчээ. Le Palais-ийг Калвер-ситигийн худалдааны төв худалдан авсан гэж хуулийн баримтад бүртгүүлсэн ч эх сурвалж Лола Каримоваг авсан гэж нотолж байна.

Энэхүү барилга Францын а-ля ордны хэлбэрээр баригдсан 48 мянган кв метр талбайтай. Өмнөх эзэн нь Мохаммед Хадид. Беверли-Хиллз буудлын эсрэг талд байрладаг. Унтлагын долоо, ванны 11 өрөөтэй. Мөн номын сан, ажлын өрөө, 40-60 хүний багтаамжтай кинотанхим, зургийн галерей, зочны өрөө, бар, дасгалын өрөө, нээлттэй усан сан, усан оргилуур, саун, үйлчлэгчдийн өрөө, 10-12 машины гарааж гэхчлэн тоо томшгүй олон танхим, өрөөтэй.

Лола Каримова-Тилляева 1978 онд Ташкентад төрсөн. Олон улсын эрх зүйн магистрын зэрэгтэй. Тимур Тилляевтэй гэрлэж хоёр охин, нэг хүү төрүүлсэн. Эгч Гульнара Каримовын хамт Швейцарийн баян 300 оршин суугч ид ордог. Швейцарьт үл хөдлөх хөрөнгөтэй. 2009 онд Гульнара 18 сая ам,доллараар, Лола Женевт 41 сая ам.доллараар барилга худалдан авчээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
manaihnaas suraltsaj avaacij shorond hiih heregtei. Guilgachin orni Eronhiilegchiin tsalingaarl iim ih hurungtei bolooguin oilgomjtoi.
2013-09-28
ZAZA:
HEMJEE HYAZGAARGUI BAYAN BNA GEDEG UTGAGUI HEREG.
2013-09-27
Irgenbm:
Bas neg luivarchinii Oxin ...haa saagui idej uusan luivarchid baih ym daa.
2013-09-27