Бан Ги Мун Обаматай уулзлаа
НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мун АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ. Улс төрийн аргаар Сирийн асуудлыг шийдвэрлэх нь маш чухал хэмээн тэд үзэж байна.
НҮБ-ын нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн албанаас мэдээллэхдээ, Бан Ги Мун Барак Обаматай Сирийн асуудал, өнөөгийн байдлыг ярилцсан гэв. Сирийн химийн зэвсгийн асуудалд НҮБ цаашид ч анхаарлаа хандуулах чухал гэж тэд санал нэгтэй үзэж байгаа гэжээ. Мөн Америк, Ираны харилцаа, Ираны цөмийн асуудлын талаар ярилцаж, Мали улсын эдийн засгийг тэтгэх, хүний эрхийн асуудал болон НҮБ-ын өөрчлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, зарим хэлэлцээрт хамтран ажиллахаа баталгаажуулж гарын үсгээ зурсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ