Сири нэгэнт өвдөг сөхөрчээ
Өнгөрсөн жилээс эхэлсэн Сирийн иргэний дайн, олон улсын анхаарлыг татсаар байна. Тус улсыг зорих гэрэл зурагчдийн дуранд “Сирийн өвдөг сөхөрсөн байдал” хэрхэн буусныг сонирхуулъя.
.
Фото: (Bassam Khabieh/Reuters agency)
Энэ эрэгтэй тэнгэрт маналзах, утааг ажиглаж байна. Эрх чөлөө тун удахгүй ирнэ гэсэн ерөнхийлөгч Ассад Башерийн үгийг утаа болон битгий салхинд хийсээсэй хэмээн хүсч байна.
.
Фото: (Tolga Bozuglu/EPA)
Сирийн иргэний дайны үеэр хүнд гэмтсэн бяцхан охиноо тэврэн Туркийн хилээр нэвтэрч буй аав. Өнөөдөр гэхэд 6200 гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэн гарахаар зэхэж байна. /2013.9.21-ны 18 цагийн байдал/
.
Фото: (Hamid Khatib/Reuters agency )
Сирийн чөлөөлөх армийн дайчин 15 настай Ахмад Абу Лаул. Хүүгийн аав хэрхэн амьд үлдэх талаар сургаж байгаа нь.
.
Фото: (Malek Alshemali/Reuters agency )
Өнөөгийн Сирийн нийслэлд эвдрээгүй зүйл ховор үлджээ. Ерөнхийлөгч Ассад Башер шинэ нийслэл бий болгохын тулд иргэдийг дайчилна, хамгийн багадаа 15 цаг ажиллуулж байна.
.
Фото: (Tolga Bozuglu/EPA)
Сүүлийн үед Сири улсаас дүрвэн гаргасдын тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Дүрвэгсдийн ихэнх нь Турк рүү гарах болжээ. Хоёр цагийн дотор 300 гаруй иргэн Сири улсыг орхин гарав.
.
Фото: (SANA via Associated Press)
Сирийн чөлөөлөх армийн дайчин гал нээж буй байдал. Энхийн төлөө гараа өргөсөн дайчид, иргэд рүү халдах нь ихэсчээ.
.
Фото: (Hamid Khatib/Reuters agency)
Сирийн чөлөөлөх армийн дайчдын эсрэг гал нээж буй Жүтиси. Амиа алдахаас үл айн тулалдсаар. Хамгийн сонирхолтой нь тэр гэрээсээ цэргийнхэнтэй буудалцаж байна.
.
Фото: (Holger Hollemann/EPA)
Германы Засгийн газраас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нэг жилийн хугацаатай оргонол олгохоор болсон. Эх нутгаа орхиж буй Либонан хүү. Түүний нүдэнд эх орон хэрхэн бууж байгаа бол.
.
Фото: (Tolga Bozuglu/EPA)
Сири иргэдийн орогнож буй “Yayladagi” дүрвэгсдийн бааз. Тэнд хамгийн багадаа 2000 гаруй иргэн амьдарч байна.
.
Фото: (Giovanni Diffidenti/AFP/Getty Images)
Уг эрэгтэйн алхаж буй газар Сирийн хамгийн том худалдааны зах ажилладаг байжээ. Одоо даанч хог болон үлджээ.
.
Фото: (Julian Stratenschulte/EPA)
Хоёр настай хүү Жань. Герман улс руу хөөрөхийн өмнө хөөсөн бөмбөлөг үлээж байна. Удахгүй очих Герман улс эрх чөлөөний хот гэдгийг мэдсэн бололтой.
.
Фото: (Hamid Khatib/Reuters agency )
Сирийн чөлөөлөх армийнхан видео бичлэгээр даалгавар авдаг болжээ. Сирийн чөлөөлөх армийн дайчид Алеппо хот.
.
Фото: (Jamal Saidi/Reuters agency)
Дамаск хотын иргэдийн байрлаж буй “Bekaa Valley” бааз.
.
Фото: (Anwar Amro/AFP/Getty Images)
Сирийн чөлөөлөх фронтын дайчдын эсрэг дайтаж буй эр. Түүний зогсч буй газар бол Ерөнхийлөгч Ассад Башерийн тушаалаар химийн зэвсэг хэрэглэсэн гэх Дамаск хот. Энэ газар дайчдаас зугтах хамгийн боломжтой обьект болжээ.
.
Фото: (Anwar Amro/AFP/Getty Images)
Ерөнхийлөгч Ассад Башер болон Засгийн газрын чөлөөлөх армийн дайчид Алеппо хотыг босогчдоос чөлөөлөн авлаа. Тэд баярлаж байгаа нь.
.
Фото: (Umit Bektas/Reuters agency)
Туркийн хилд нэвтэрсэн Сири хүүхдүүд. Аюулгүй гэрэлт ирээдүйг хайхаар ирсэн долоон настай Вад Ал Хава, зургаан настай Хатая нар Туркийн хилээр амжилттай давлаа. Одоо тэд айх хэрэггүй.
.
Фото: (Molhem Barakat/Reuters agency)
Энэ залуу Сирийн армийн эсрэг тулалдаж байгаа нь. Цонхны цаана Сирийн олон улсын агаарын нислэх буудал харагдаж байна.
.
Фото: (Anwar Amro/AFP/Getty Images)
Дамаск хотод амиа алдсан 75 хүний шарилыг цагаан даавуунд ороон тавьжээ. Тэнд түүний ах байсныг хамгийн түрүүнд мэдсэн Исар хүү.
.
Фото: (Hussein Malla/Associated Press agency)
Будаа угааж буй Сири охин. Охины ард 10000 гаруй иргэнийг хамгаалж буй дүрвэгсдийн гэр байрлаж байна.
.
Фото: (Mandel Ngan/Reuters agency)
Сирийн хамгийн аюулгүй хотын нэг Жордана гэгч. 10000 мянган иргэнийг тус хотоос хөөн гаргаж, цэргийн баазуудыг олноор байрлуулж эхэлжээ. Олон улсын зүгээс хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж хэлсэн ч, тэд үл тоосон хэвээр.
.
Б.Дэлгэрцэцэг




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ