Н.Номтойбаяр гишүүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ
Өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэнийг баталсан. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний өмгөөлөгч өнөөдөр 16.00 цагт "Шинэ дэлхий" телевизийн хурлын зааланд мэдээлэл болсон хэргийн талаар мэдээлэл хийхээр болсон байна.
Учир нь Н.Номтойбаяр “Надруу н.Нямдорж гэдэг хүн хутга барьж дайсан” хэмээн хэвлэлээр яриад байгаа. Харин ЦЕГ-аас “н.Нямдорж гэдэг хүний нэр энэ хэрэгт холбогдолгүй. Харин 36 настай Баттулга гэгчийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдэгдсэн.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ