Ээлжит бус чуулганыг хаалаа

img

Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаан хийх байлаа. Гэвч энэ хуулийн төслийг намрын чуулганд шилжүүлэхээр тус байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн билээ. Урт нэртэй хуулийн төсөл болон Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх хүсэлтээ МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг УИХ-ын даргад өргөн барьсан.  Ийнхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх  дөрвөн хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр гишүүдийн олонхийн санал гарсан.   УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ:

.

-"Шударга ёс" эвслийн бүлгээс Урт нэртэй хууль болон Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг яаравчлалгүй, нухацтай хэлэлцэх үүднээс намрын чуулганы хуралдаанд шилжүүлэх санал гаргасан. Энэ саналыг хүлээж авлаа. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар  үргэлжлүүлэн хэлэлцэх саналыг гаргасан. Үүнийг мөн хүлээж авлаа. Ингэснээр бид УИХ-ын ээлжит бус хуралдаанаар нэгдсэн ойлголтод хүрч чадлаа. Эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг намрын чуулганы хуралдааны эхэнд оруулж, яаралтай шийдвэрлэнэ гэлээ.

.

Ийнхүү энэ сарын 16-нд эхэлсэн  ээлжит бус чуулган,төлөвлөсөн таван хуулийн төсөл болон  цаг үе, эдийн засгийн ямар нэг асуудлыг шийдвэрлэж  дуусгалгүйгээр хаалтаа хийлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ