Хятад Энэтхэг хоёр улс хамтрана
Хятадын гадаад хэргийн сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Энэтхэгийн гадаад харилцааны сайд Салман Хуршидтэй уулзжээ. Ван И хэлэхдээ, Хятад болон Энэтхэг улс хөгжиж байгаа хамгийн том орон бөгөөд хүн ам хамгийн ихтэй. Дэлхийн энхтайван аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хоёр орон олон улсын болон бүс нутгийн асуудлаар адилхан үзэлтэй. Сири, Ираны цөмийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлаар Энэтхэгтэй хамтран ажиллах санал гаргасан хэмээн НҮБ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Харин Салман Хуршид хэлэхдээ, Энэтхэг Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэдгийг санах хэрэгтэй. Азийн эдийн засгийн чөлөөт бүс гэгдэх найрсаг хөршийн харилцаагаа хүндлэн халуун цэгийн асуудал дээр хамтран ажиллах саналыг Энэтхэгийн тал хүлээн авсан гэдгээ илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ