Яамдын урсгал зардлыг бууруулна
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнөөдөр Нутгийн удирдлагын танхимд боллоо. Цахим хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хэлсэн үгэндээ "Бид нэг жилийн хугацаанд замын асуудлаа шийдвэрлэж чадлаа. Дөрвөн жилийн хугацаанд хийдэг байсан замын ажлыг нэг жилийн хугацаанд амжууллаа. Тэгвэл ойрын 2-3 жилийн хугацаанд эрчим хүчний асуудлаа шийдэх болно. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлсэн хүмүүст баяр хүргэх нь зүйтэй" гэлээ. Цаашдаа Шинэчлэлийн Засгийн газраас яам, тамгын газрын дотоод бүтэц рүү нэлээд анхаарч ажиллах юм байна. Бүх яам, тамгийн газрыг олон улсын стандартад оруулж, иргэдтэй хэрхэн ажиллах талаар нэг ойлголтод хүрэхээр төлөвлөжээ. Үүнийг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлын үеэр яамдуудын удирдлагуудад анхааруулсан юм. Энэ жил хөрөнгө оруулалт зогссоноос төлөвлөсөн төсвийн орлого бүрдээгүй Тиймээс энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон. Иймээс Засгийн газраас яам, тамгын газруудад хөрөнгө оруулалтыг зогсоож, урсгал зардлыг бууруулан төсвийг хэмнэх болсноо дуулгаж байлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ