Барилга нурж 10 хүн амиа алдав
Энэтхэгийн Мумбай хотод өнөөдөр дөрвөн давхар барилга гэнэт нурсан талаар “ВВС” агентлаг дамжууллаа. Барилга дотор байсан арван хүн бүгд амиа алдсан байна. Түүнчлэн барилгын хажуугаар явж байсан 20 гаруй хүн ч нурангид дарагдсан байна.
Барилгын хог хаягдлыг холдуулан, нуранги дороос иргэдийг гаргахаар аврагчид ажиллаж байгаа хэмээн аврах багийн дарга мэдэгдсэн байна. Нурсан хэсгийг шалгахаар ирсэн цагдаагийн ажилчдын дүгнэлтээр олон жилийн настай уг байшингийн суурь хэсэг хагарсанаас нурсан байх магадлалтай гэжээ. Сүүлийн үед Энэтхэгт байшин барилга нурах тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд таван давхар орон сууц нурж 74 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болж байжээ
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ