Н.Мандах: Н.Номтойбаяр хүн гэмтээгээгүй, энэ бол худлаа

img

Өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэснийг баталсан. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний өмгөөлөгч Н.Мандах дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Н.Номтойбаяр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаагүй” гэдгийг онцолсон юм. Түүнтэй Н.Номтойбаяр гишүүнтэй холбогдох асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн мэдүүлгээ өгөхгүй байгаа талаар ЦЕГ мэдэгдсэн. Яагаад одоог хүртэл мэдүүлэг өгөөгүй байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагаас Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн, болон байцаалт өгөхөөр дуудсан бичиг албан ёсоор  цагдаагийн байгууллагаас ирээгүй. Тийм учраас би өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгах ёстой.

-УИХ-ын гишүүн учраас байцаалт авах эрхзүйн орчин нь үүсээгүй гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүний хувьд арай өөр субъек гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүний тухай хэвлэл мэдээллээр яриад байх шаардлага, боломж байхгүй. Үүнийг хуулийн байгууллагаас асуусан дээр байх.

- Н.Номтойбаяр гишүүн үнэхээр тэрбээр хүн хутгалсан юм уу?

-Н.Номтойбаяр гишүүн хүн хутгалаагүй. Хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, түүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж байсан бол би энд мэдээлэл өгөөд суухгүй байлаа. Өчигдөр хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл цацагдсан. Үүнийг бид судлаж байна.

-Тухайн өдөр яг юу болсныг та мэдэж байгаа юу?

-Гишүүн өчигдөр өдрийн сонин болоод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд товч ярилцлага өгсөн байгаа. Тэр ярилцлага дээр тухайн орой бусдыг хутгалсан гэх үйл явдал болоогүй гэж хэлсэн. Үүнээс илүү яг юу болсныг би хэлэх боломжгүй. Мэдээж үүнийг хууль хяналтынхан шалгаж байгаа бол үнэн зөвийг тогтоох байх.

-Тэгвэл яагаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ. Эсвэл өөр асуудлаар шалгагдаж байгаа юм уу?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэстээс Н.Номтойбаяр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

-ЦЕГ-аас мэдээллэхдээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа гэсэн шүү дээ?

-Яагаад 1-р хэлтэс, 2-р хэлтсийн асуудал яригдаж байгааг гайхаж байна. Хэрэв хүн хутгалсан асуудал гарсан бол харъяалалынхаа дагуу 1-р хэлтэст шалгагдаж байгаа байх гэж бодож байна. Хэргийн гол мэдээллийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өгөх байх гэж үзэж байна.

-Тэгэхээр ЦЕГ-аас ор үндэслэлгүй мэдээлэл өгсөн гэсэн үг үү. Энэ хэрэг гарах үед цагдаагийн албан хаагчид өөрсдөө очсон гэсэн?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоол гарах ёстой. Уг тогтоолын дагуу цагдаагийхан Н.Номтойбаяр гишүүнд танилцуулсан бол би нуух шаардлага байхгүй. Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан тушаалтнуудаас тодруулаач гэж хүсье. Өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл өгсөнтэй холбогдуулж би мэдээлэл өгч байна. Тэд ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн байна. Хэргийн гол мэдээллийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өгөх байх гэж үзэж байна.

-ЦЕГ-аас үнэхээр ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн бол эрхэм гишүүн нэр төрөө сэргээлгэх үүднээс өнөөдөр өөрөө хэвлэлийн хуралдаа оролцох ёстой байсан гэж бодож байна?

-Өөрөө хэвлэлд мэдээлэл өгөх байх. Гэхдээ хэзээ мэдээлэл өгөх вэ гэдгээ гишүүн өөрөө шийднэ.

-Тухайн үед Н.Номтойбаяр гишүүн тайлбар өгөхдөө Нямдорж гэх этгээд хутга барьж орж ирсэн. Хохирогч нь “Шинэ дэлхий” телевизийн захирал Э.Энх-Эрдэнэ гэж мэдэгдээд байгаа?

-Тэр хүмүүсийг барьчихсан байхыг үгүйсгэхгүй. Яг энэ асуудлаар цагдаагийн байгууллага дээр тухайн хохирсон гээд байгаа иргэд болоод гэмт хэрэгт холбогдсон улсыг хэрвээ шалгаж байгаа бол энэ мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал.

-Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн албан бичгийг цагдаагийн байгууллагаас ирвэл очиж мэдүүлэг өгөх үү?

-Мэдээж баримт бичиг албан ёсоор ирвэл хуульд заасныхаа дагуу оролцоод л явна.

-Та Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр хэр удаан хугацаанд ажиллаж байгаа вэ?

-Би 2-3 жил Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batsaan ny:
iim khariutslagatai asuudal deer 2-3 gej bagtsaaldaggui l baikh gemeer baina erhem omgoologchoo sain bod romboo hundel doromjlol met sanaj baigaa bol tolgoi ny dutuu gesen ug gej toots uuchlaarai
2013-09-29
ondor:
omgoologch ukhaantai yum bol shudarga baildaa medeelleer tsachchikhaad baikhad guriigeed baikh ny ooriigoo teneg baigaag kharuulaad bainasdee setge hezee omooroh ve hezee omgoologch baikh ve
2013-09-29
Oyuka:
ene balai omgoologch gej baigaa Mandah icheech chi huuhdiinheee tolboriig nomtoibauraar hiilgedeg shuudee ohin n gej gajig yum yarih gej maygalsan helee hazaad ailgui dan berend gej yarisan hujaagiin huuramch hog heregelsen carai muutai yum manai angid baidagiiin te manai angiihan demjij sanalaa bicheerei iceech huulich hun hudal helj baihad mani meted n amid yabah erh alga
2013-09-28
IRGEN:
IH HURLIIN TANHIM ZODOONII TALBAI BOLLOO YMAR HUN SONGOSONOO ARD TUMEN HARJ BAIGAA HAIRAA SONGOLT
2013-09-28
Teneg huulich:
Nomtoibayr ar gert n jaal mongo ogood l amiig n taglana shuu dee todorhoi ecegiinhee luibar hiij olson mongiig oor yaj ureh be dde ter sh
2013-09-28
OLLOO.MN:
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын 25-ны шөнө иргэн Б цагдаагийн байгууллагад бусдад хутгалуулж, гэмтэл авлаа гэх гомдлыг ирүүлсэн байна. Үүний дагуу албаныхан хэргийг шалгаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" хэмээх франц ресторанд болсон хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбоотой болохыг тогтоосон байна. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан хэмээн үзэж эрүү үүсгэжээ. Мөн Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа талаар танилцуулсан бөгөөд албан ёсоор байцаалт авч эхлээгүй байгаа аж.
2013-09-28
доржоо:
номтойбаяр хүн гэмтээснийг цагдаагийн байгууллага гэрчлээд эрүү үүсгэснээ зарлаад байхад энэ нөхөр үгүйсгээд байх юм. Номтойбаяр мэтийн мөнгөтэй улсууд хэнийг ч зодож гэмтээж байсан айх юм байхгүй ээ. Хохирогчдоо хэдэн халтар цаас дансанд нь хийгээд л ямарч гэмгүй болж чадна. Үүндээ эрдээд энэ өмгөөлөгч нь ингэж цагдаагийн байгууллагын мэдэгдлийг үл тоож байгаа юм. Одоо хэдийнээ мөнгөө шилжүллчээд бардам энэ үгээ хэлж байгаа хэрэг. Нөгөө хохирогч нь ч гэнэт цусаа урсган байж олдсон их мөнгөндөө сэтгэл нь ханаж өөрийнхөө гэмтлийг бахархан харж суугаа
2013-09-28
Hahahah what a jjoke:
Yasn togloomtoi nohor be. Bogson nuurelcheed hudlaa hutsad bhin. 1-r heltes 2-r heltes ch geh shig. Haashaan daraa n ooriigoo heregt hiihguin tuld hudla bultuulaad bgaamu haashaain. Erguu dagz
2013-09-28
HMMMM:
ODOO TEGEED ZAGDAAGIIN 2 BISH 1-IINKH NI HIIH AJIL BAISAN GEED ZAVAARAH GEJ BGAAN BNA GEJ OILGOLOO.
2013-09-27
hen be chi:
Mongol ulsiin Turiin Tsagdaagiin baiguullagaas hiisen medegdeliig uguisgeded enemuu odoo XEN beee? Unen bolood l Tsagdaagaas medeelj bgaan medeeee hulhi huulichaaaaa
2013-09-27
mandah:
mandah bugs doloogch
2013-09-27
монгол хүн:
улстөрчид болон хуулийнхан хамгийн худалч хүмүүс байдаг. харин "шинэ дэлхий" телевизийн захирал гэгдэх э.энх-эрдэнэ гэгч үнэнийг хэлэх эсэхийг л харья л даа. сэтгүүлч хүний хувьд би ч э.энх-эрдэнийг худал хэлэхгүй л гэж бодож байна.
2013-09-27
muugii:
Hugiin tiim yuch geh yum be dee... etsgiin buyaniig shingeej chaddagui ##### bna daa. Uhamsar doroi UIH-iin gishuuntei baimaargui bna aaa...heleh ch muu ug duuslaa
2013-09-27
muugii:
Hugiin tiim yuch geh yum be dee... etsgiin buyaniig shingeej chaddagui lalar bna daa. Uhamsar doroi UIH-iin gishuuntei baimaargui bna aaa...heleh ch muu ug duuslaa
2013-09-27
СОКО:
АЖИЛЛАСАН ЖИЛ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХУГАЦАА 2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨР ДУУСГАВАР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАН УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС 9 ДҮГЭЭР САРЫН 28, 29 НИЙ ӨДРИЙН БЯМБА НЯМ ГАРИГТ 10-16 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА ИРГЭД ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ
2013-09-27
hobo:
Mandah ok shu
2013-09-27
caran:
cuuliin ued huuliinhan hudal jriad baina uu heregt holbogdcon geh gichuud hi hudal jriad baina uu
2013-09-27
BOOCOO:
CAGDAAGIIN DARGA ARD TUMEND NOMTOIBAYRIIG ERUUGIIN HEREG UUSGEN SHALGAJ BAIGAA GEED YAAH ARGAGUI MEDEGDEL HIISEN ERUU UUSENL BOL SHIITGEL HULEEDEG ESVEL CAGDAA NAR BAYN HUNEES HAHUUL AVAAD CHIMEEGUI BOLDOG BICHEGDEEGUI HUULI BAIGAA..ALGA BOLNDOO BOOCOO TAVIHUU
2013-09-27
LOUYT:
ARD TUMEN MINE HUULIN HUND ETGEHUU YAAHUU ULAAN CAIM NOMTOI BAYRIIG ERUUGIIN HEREG UUSGEN SHALGAJ BAIGAA GEEG HELSENDEE
2013-09-27
deegii:
muuhai
2013-09-27