Эцэг Буш лесби нарын хуриманд оролцжээ

img

  АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Буш эхнэр Барбарагийнхаа хамт найз нарынхаа хуримд оролцжээ. Ерөнхийлөгчийн туслахаас ямар хуриманд оролцсон талаар асуусан ч хэлэхийг хүсээгүй нь гайхшрал төрүүлсэн байна. Учир нь тэдний уригдсан тус хурим нь лесби хосууд болох Мин Бонин Клиент, Хеленс Торгальсен нарын хурим байв.   АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаандаа “Гэр бүлийн цөөнхийг асуудал”-д  хатуу ханддаг хэмээн олонтой шүүмжлэлд өртдөг байжээ. Тэрбээр 1999 онд “CBN” телевизийн “Хатуу яриа” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Би хэзээ ч бэлгийн цөөнхийг гэр бүл болохыг зөвшөөрөхгүй” хэмээн хэлж байсан нь түүх болон үлдсэн байна. Мин Бонин Клиент, Хеленс Торгальсен нарын хурим дээр авахуулсан зургийг эвлүүлэг хэмээн няцаасан ч жинхэнэ болох нь илэрсэн нь шуугиан тарьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkkkk:
kkkkkkkkkk
2013-09-29
zochin:
zailaacheeee buzar nobch
2013-09-28