С.Пүрэв: Татвар нэмэхгүй

img

  Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар Сангийн яамнаас өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Татварын хоёр дахь шатны шинэчлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, далд эдийн засгийг бууруулах, татварын албаны үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлэхээр болжээ. Сангийн дэд сайд С.Пүрэв “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үүднээс хийж буй татварын шинэчлэлээр татвар нэмэхгүй, аж ахуйн нэгжид татварын дарамт үзүүлэхгүй” гэв.   Түүний хэлж буйгаар Татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгохын зэрэгцээ татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг нэгдсэн байдлаар тогтоох аж. Өнөөдөр татварын 16 хууль дотор 24 нэр төрлийн татвар ногддог байна. Үүнийг шинэчилж 13 хуулиар зохицуулахаар болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгахгүй бөгөөд инновацийг дэмжих аж. Мөн шинээр бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 1-1.5 жил төлөхгүй байх, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийг төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, татварын алдагдал шилжүүлэх уртасгах зэрэг арга хэмжээг авах юм байна.   Дашрамд дурдахад 24 нэр төрлийн албан татвар дотроос Бэлэглэлийн, Нийслэл хотын, Нохойны албан татварууд огт хэрэгжээгүй ирсэн. Иймээс шинэчилсэн Татварын тухай хуульд Нохойны албан татварыг цаашид Монголд хэрэгжих нөхцөл үүсээгүй гэж үзээд хүчингүй болгожээ. Харин үүний оронд дээрх хэрэгжээгүй хоёр татвар дээр Газрын хэвлий ашигласны албан татварыг нэмж оруулсан байна. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
АРДУУД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ. ҮҮЛЭН ДЭЭРХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАГАСГААД ЗӨВХӨН ОРЛОГОДДОО ЗАХИРДАЖ ЗАРЛАГАА ТООЦООЛООЦ БИТГИЙ ЭСРЭГЭЭР ХИЙГЭЭД БАЙГААЧ аЗИДАА ХАМГИЙН БАГА ТАТВАР ЭНЭ ТЭР ГЭЖ БИТГИЙ ХУДЛАА ЯРИАЧ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ СҮҮЛЧИЙН БОЛОЛЦООГ НЬ ОЛГООЧ
2013-09-30
болд:
Татвар шинээр гарч ирвэл ёстой босно шүү.Юу юу гэнэ хотын татвар,хүүхдээ орон байраа өвлүүлсний татвар ч гэх шиг та нарт авахаар өөр юм наад эргүү толгойд чинь орж ирэхгүй байна уу.Хураасан татвараа татварын хэлсийн дарга чинь нууц амрагтайгаа тэр бумаар нь хусч байгаа биздээ.Эргүү талууд хохичинь шүү
2013-09-30
EzГч:
Одоо татварын орлогыг нэмэгдуулэх цаг нь болсон нэг татвар бол хуучин, буруу талдаа рультэй машины импортын болон тээврийн хэрэгсэл ийн жил бурийн татварыг нэмэгдуулэх. Гэр хорооллын болон ходоонийхон 2-3 хуучин машинтай болчоод хотын амьдралыг там болгож байна. Тосвийн орлогыг нэмэгдуулнэ, бас нийтийн тээврийг дэмжих йм арга хэмжээ аваачээ
2013-09-28
ттии:
энэ муухай нохойнуудаасаа татвар аваачэээ гадаа үүдээр дүүрэн баас
2013-09-28
СОКО:
АЖИЛЛСАН ЖИЛ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХУГАЦАА 2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨР ДУУСГАВАР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАН УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС 9 ДҮГЭЭР САРЫН 28, 29 НИЙ ӨДРИЙН БЯМБА НЯМ ГАРИГТ 10-16 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА ИРГЭД ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ
2013-09-27