Чопперчид намрын сүүлийн арга хэмжээгээ зохиолоо
Өнөөдөр “Монголын чопперчдын ахан дүүсийн холбоо”-ны намар цагийн хаалтын арга хэмжээ боллоо. Энэ жилийн хамгийн отгон цугларалтад 30 гаруй чопперчин оролцсон юм. Тэд нийслэлийн төв замаар цуваа гарган явсны дараа Тэрэлжийг зорьжээ. Тэрэлж дэх жуулчны баазад мотоцикльчдын дундах тэмцээн уралдаан болох юм байна. Мөн хаалтын ажиллагаанд зориулсан амьд хөгжмийн тоглолт болох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ