ГССҮТ-ийн даргыг асуудлаар гурван талт уулзалт боллоо

img

  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар уржигдар төлөвлөгөөт мэс засал хийхгүй, улмаар тайван суулт хийж эхэлсэн билээ. Тэдний ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байгаа шалтгаан нь тус эмнэлэгт Ц.Энхбаяр гэх эмэгтэй тус эмнэлгийн даргаар томилогдож ирж байгаатай холбоотой юм. Энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт өчигдөр боллоо. Уулзалтын эхэнд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар энэ сарын 26-ны өдөр болсон үйл явдлын талаар сайдад танилцуулахдаа, “Бид тухайн үед ГССҮТ дээр очиж эмч нартай уулзаж, нөхцөл байдлыг үзээд сайд болон холбогдох албан тушаалтантай уулзъя, харилцан ойлголцъё гэсэн асуудлыг тавиад суулт хийхийг нь зогсоосон.   ГССҮТ-ийн шинэ удирдлагыг эмч, ажилчид эсэргүүцэж, 13 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдаж, шаардах бичгийг хүртэл удаа дараа салбарын яаманд хүргүүлээд байхад өдийг хүртэл ямар ч шийдвэр гаргахгүй байгаад Эрүүл мэндийн сайд тайлбар хийх ёстой гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарт удирдлагаараа ирж байгаа хүнээ хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Бүхэл бүтэн байгууллагын 518 ажилтны 70 гаруй хувь нь гарын үсэг зурж эсэргүүцэж байна. Үүнийг ЭМЯ анхаарч үзэх ёстой. Шалгаруулалт бүр дээр шалгаруулалтын комисс солигдож байх ёстой зэрэг асуудлууд ч бий. Энхбаяр гэж хүн яагаад даргаар сонгогдчихов оо. Шалгаруулалтад ороогүй байж ямар шалгуураар гараад ирэв. Энэ асуудалд мэдээлэл өгчих л дөө” гэв.   Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Юуны өмнө та бүхэнд эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт яагаад явуулах боломжгүй байгаагаа тайлбарлах нь зүйтэй болов уу. ЭМЯ-наас гурав дахь шатлалын төв эмнэлгүүд, төрөлжсөн төвүүдийн статусыг өөрчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж чадах лавлагаа төвүүд болгосон. Учир нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй уялдаад ЭМЯ-наас сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү сонгон шалгаруулалт хийгдэх явцад Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэдэг өөрийн эрх мэдэлдээ олгогдоогүй шинэ журмыг гаргаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийг баталгаажуулж өгөхгүй гацаанд оруулснаас болж өдийг хүртэл зарим эмнэлэг даргагүй явсан. Энэ хугацаанд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд олон сөрөг үр дагавар гарч ирсэн учраас төсвийн Ерөнхийлөн захирагч, салбар хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын тухай хуулийн дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй байна.   Тиймээс эрүүл мэндийн байгууллагын дарга, мөн төсвийн менежерийг шууд сонгох эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалт явагдах боломжгүй байгаа газруудыг эзэнжүүлж, томилсон. Энэ томилгоог хийх хооронд ГССҮТ-өөс миний нэр дээр таван шаардлага ирсэн. Тэнд зөвхөн даргыг томилуулахгүй байх тухай асуудал байсан болохоос байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний чирэгдэл, чанар аюулгүй байдлын тухай асуудал байгаагүй. Тиймээс би энэ асуудалд ач холбогдол өгч уулзах шаардлагагүй байгаа юм байна гэж ойлгосон. ГССҮТ-ийн зүгээс нэгнээ муулсан бичиг их ирсэн. Тиймээс би гаднаас хүн томилж ажиллуулах нь зөв юм байна гэдэг байр суурьтай болсон учраас Ц.Энхбаяр эмчийг томилсон. Тэрээр мэдлэг мэргэжлээрээ хамт олныхоо дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Мэдрэлийн мэс заслын эмчээр олон жил ажиллаж, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа” хэмээв.   ГССҮТ-ийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Р.Шагдарсүрэн: “Би мэргэжлээрээ ГССҮТ-д 40 жил, бусад газар 6 жил ажилласан. Энэ хугацаанд гэмтлийн эмнэлгийнхэн ингэж аашилж байсан удаа байхгүй. Эдгээр эмч нар бол миний шавь байсан хүмүүс. Тэд маань “Багшаа, эрүүлийг хамгаалахын салбарт нэр хүндтэй хүнийг эмнэлгийнхээ дарга болгоё оо” гэсэн. Би тэдэнд эмчилгээ үйлчилгээгээ доголдуулалгүй 2 дахин сайн ажиллаарай гэж захисан байгаа. Бид бол цаг наргүй л ажилладаг хүмүүс. Би хувьдаа бодож байна. ЭМЯ-нд сайн сайн менежерүүд олон. Тэдний нэгийг нь даргаар томилбол манай хамт олон дэмжинэ. Бид ажлаа хийе. Гэмтэл бол их хүнд ажилтай эмнэлэг. Миний хувьд энэ эмнэлгийг өөд нь татах юмсан. Нэг ч гэсэн хагалгааг нутагшуулах юмсан гэж зорьж явдаг” гэлээ.   Уулзалтын төгсгөлд МЭМАҮЭХ, ГССҮТ-ийн эмч нар сайдын томилгоог хүндэтгэж байна. Гэхдээ ТАЗ-д хандаж даргын сонгон шалгаруулалтыг явуулах эрх зүйн нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв. Сайд ч ЭМЯ-ны төрийн албаны салбар зөвлөлийг ТАЗ-өөс баталгаажуулбал дарга нарын сонгон шалгаруулалт явагдах эрх зүйн нөхцөл нь бүрдэж, шалгаруулалт явагдах боломжтойг хэллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
тэгж эсэргүүцсэн хүмүүс сайдын тушаалыг хүндэтгэж байна гэж хэлэхгүй шүү. худлаа мэдээлэл нь тодорхой байна
2013-09-30
GSSUT:
Dandaa hudlaa medeeleh yum da setguulchdee ! Haramsaj ba shuu ta nariin ard tumend unen Zuv medeelel hurgedeg gesen chini haana ba aa Saidiin ene tomolgoog huleen zuvshuuruugui ee tsaashid ch huleen zuvshuuruhgui ee !!!!
2013-09-29
huurhiiduu:
udval saidaa ter gemtliin emnelgiinhee huleen avah deer n 5min suugaad uzeech chadahgui bol yadaad bur gadaa uudend n ch bolov suugaad uzeerei end emegtei hun bitgii hel muuhan eregtei hun ch tesehgui tanii ter hamaatnii Enkhbayr bol burch amjihgui bodoh heregtei!!!
2013-09-28
Зочин:
Ганц эмнэлгийн даргын томилгоо зөв хийчихэж чаддаггүй юу.
2013-09-28
qwertyiop:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-09-28
uvchtun:
udval said uuriin taliin hunee tabjee medleg muutai maraalgui amitandaa bolimoor baina saidaa
2013-09-28