Яармагийн гүүрийг өнөөдөр орой хаана

img

  "Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу өнөөдөр 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цагийнхооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм. Үүнээс гадна Циркийн арын уулзварыг өнөөдөр өглөө  10.00 цагаас  маргааш орой  22.00 цаг хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ