“Apple” Японы зохион бүтээгчид 3,3 сая иен төлөхөөр болжээ

img

  Японы зохион бүтээгч Норихико Сато “Apple”-тэй үүсгэсэн заргаа авч чаджээ. Токиогийн   шүүхээс “Apple”-ийг 330 сая иен буюу 3,3 сая ам.долларыг Норихико Сатод төлөх шийдвэр гаргасан байна. Норихико  “Apple” хөгжим тоглуулагч   үйлдвэрлэхдээ түүний санааг авсан нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн гэнэ. Японы зохион бүтээгч 1998 онд одоо  Ipod-д хэрэглэж байгаа дугуй хэлбэртэй удирдлагыг патентжуулсан аж. Хэдийгээр Стив Жобсын компани түүнээс өмнө зохион бүтээсэн гэж байгаа ч энэ удаа заргаа авч чадсангүй. Токиогийн шүүх түүний нэхэмжилсэн 10 сая ам.долларыг хэт их байна гэж үзсэн тул 3,3 сая ам.долларын нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэжээ. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ