Узбекистаны мисс хууль бусаар тэмцээнд иржээ

img

  “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байгаа Узбекистаны мисс Рахима Ганиеваг сонгон шалгаруулалтгүй ирсэн гэсэн мэдээ цацагджээ. Түүнийг загварын “Asian Style” агентлагийн захирал эмэгтэй дур мэдэн илгээсэн аж. Рахима Ганиева энэ агентлагт ажилладаг бөгөөд  үндэсний сонгон шалгаруулах тэмцээнийг амжиж зохион  байгуулаагүйн улмаас ийм алхам хийхэд хүрсэн  гэнэ. Бүсгүй Узбекистаны иргэн, 18 нас хүрсэн, англи хэлтэй. Ер нь мисс байх бүх шалгаруулалтад тэнцэж байгаа хэмээн  захирал нь ярьсан байна.   “Дэлхийн мисс “-ийн 63 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 8-нд Бали арал дээр эхэлсэн юм. Тэмцээн 1951 оноос эхлэн зохиогдож байгаа. Энэ жил 137  орны бүсгүй оролцож байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgloos:
Manaihaas yawsan buurunhii heltei huuhen bas tegej yawsiin bishuu
2013-09-30