
“Microsoft”-ын тэргүүн 57 настай Стив Балмер өргөтгөсөн хуралдаанд дээр 33 жил ажилласан хамт олноороо үдүүлэн ажлаа өгчээ. Гэхдээ тэрбээр жилийн турш ажлаа хүлээлгэж өгөх юм. Стив Балмер Майкл Жексоны “Wanna be Startin’ Somethin” дууны аянд бүжиглэж “Майкрософт дахин дэлхийг өөрчлөх болно” гэж мэдэгджээ. Одоогоор түүний халааг хэн авах нь тодорхойгүй байна.
Тэрбээр Сиэтл дэх 17 мянган хүний багтаамжтай Key Arena-д ажилтнуудтайгаа уулзжээ. Уулзалтад оролцсон хүмүүсийн яриагаар рок концерт санагдуулж байсан болохоос хэн нэгэнтэй салах ёс хийж байгаа гэж огт бодогдоогүй гэнэ. Уулзалтад 13 мянган хүн ирсэн байна.
Балмер өрсөлдөгч “Apple”-ийг “хэт загварлаг”, “Amazon”-ыг “хэт хямд”, Google-ийг “хэт мэдэгч” гээд харин манайх бол ихийг хийх дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг гэжээ. Тэрбээр насаараа ажилласан газраасаа явж байгаагаа хэлэхдээ нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ