
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 74 хэлцэл хийгдэж, 21 ХК-ийн 59460 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийн арилжаагаар нийтдээ 37,195,715.00 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс баасан гарагт 13752.76 нэгжид хүрч, 330.32 нэгжээр буюу 2.46 хувийн өсөлттэй гарчээ. Өчигдрийн арилжаагаар 13 компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол 3 ХК-ийн ханш буурсан үзүүлэлттэй гарав. Тухайлбал, “Шивээ-Овоо” ХК-ийн ханш 14.94 хувь, “Тавантолгой”-ийн үнэт цаас 13.96 хувь, “Бэрх- Уул”-ийнх 9.30 хувиар тус тус өсчээ. Тэгвэл өчигдрийн арилжаагаар хамгийн их үнэт цаасны ханш нь буурсан компаниудаас дурдвал “Могойн гол” -13.67, “Хөх ган” -8.33, “Авто импкес” -6.67 буурчээ. Харин “Улсын их дэлгүүр”, “Сор”, “Талх чихэр” гэх мэт 5 компанийн үнэт цаасны ханш тогтмол байжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ