Дрифт шоу болно
2013-09-29

Өнөөдөр “Скай резорт” цанын баазын задгай талбайд замын цагдаагийн албан  ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр төвшинд автомашины дрифт шоу болно. Энэхүү арга хэмжээ хоёр үе шаттай бөгөөд эхлээд төмөр хүлэгтнүүдийн дрифтийн тэмцээн болох бол дараа нь Монголын шилдэг DJ нарын давтагдашгүй доргио аянд машины шарвалт хийж үзэгчдийг баясгах юм байна. Шоунд урилгаар DJ Aмраа, Чин нар, реппэр GEE, “Far away” хамтлаг, “Vanquish”-ын Пангас болон реппер Төөгий нар оролцох ажээ.  Дрифт шоуны такс 10-50 мянган төгрөг аж.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин