Филиппин бүсгүй 2013 оны дэлхийн миссээр тодорлоо
Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өчигдөр Индонези улсын Бали аралд болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд дэлхийн 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэг сарын хугацаанд өрсөлдсөн юм. "Дэлхийн мисс-2013” тэмцээний ялагчаар Филиппин Улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорлоо.
Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарлаа. Өнгөрсөн жил “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний ялагчаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын иргэн 23 настай Юй Вэнься тодорч байсан бол хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй , гуравдугаар байрыг Австралийн бүсгүй эзэлж байжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ