Рианна Крис Браунаас хүүхэдтэй болохыг хүсэв
Дуучин бүсгүй хайртай залуугаасаа ойрын хугацаанд хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа өөрийн Twitter хуудаснаа бичсэн байна.
1
“Одоо бид хоёрын дунд хэн ч, юу ч салгаж дийлэхээргүй сайхан харилцаа тогтсон. Одоо бид насанд хүрч, аливаа зүйлийн сайн мууг ялгах болсон. Бидний амьдрал шинээр эхэлж буйд би их баяртай байна. Ойрын таван жилийн хугацаанд би хүүхэдтэй болно. Гэхдээ хэдийд гэдгийг би хэлж чадахгүй л дээ. Учир нь үүнийг бурхан л шийдэх хэрэг. Бас би хэсэг зуур сайхан амармаар байна. Би эрүүл бас жаргалтай байхыг хүсч байна” хэмээн Рианна жиргэжээ. Мөн Крис Браун чи л ганцхан миний хүүхдийн минь эцэг байх учиртай гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ