Эмэгтэйчүүд нөхөр шаарджээ
Нигерийн 8000 эмэгтэй нөхөрт гарахад нь туслахыг шаардсан тухай Замфара мужийн засаг захиргаа мэдэгдсэн байна. Исламын хууль хэсэгчлэн үйлчилдэг тус мужид цагдаагийнханд өгөх өргөдөл, хүсэлтээ барьсан эмэгтэйчүүд тайван замаар жагссан байна. Уламжлал ёсоор бол нөхрийнхөө гэрт очиж буй эмэгтэй гэрийн тавилгаа хариуцдаг аж. Гэтэл зарим эмэгтэйн хувьд хэтэрхий үнэтэй, тэдгээрийг худалдан авах боломжгүй байдаг учраас олон тооны эмэгтэй нөхөрт гарахад хүндрэлтэй байдаг гэнэ. “Бидний ихэнх нь өдөртөө хоёр хоол ч идчих боломжгүй байдаг, тиймээс биднийг эрчүүд ч анхаарч үздэггүй” хэмээн жагсаалд оролцож буй Ижан Иган хэлжээ.
1
Замфара мужид Бэлэвсэн хүмүүсийн холбоо нь салсан, бэлэвсэн болон өнчин эмэгтэйчүүдийг нөхөрт гарахад нь тусалж, эхнэрт гараагүй залуусыг танилцуулж, гэрлүүлдэг нь болчимгүй үйлдэл хэмээн жагсаалд оролцож буй бүсгүйчүүд лоозон барьцгаажээ. Албан бус тоогоор Замфара мужид таван эмэгтэйд нэг эрэгтэй ноогддог гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ